Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар багт том оврын ачааны автомашины хөдөлгүүрт хүн дарагдсан гэх дуудлага Онцгой байдлын газарт 11-р сарын 21-ний 17:42 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчдыг очиход, “ZZ4257W324HE1H” загварын автомашины хөдөлгүүрийн хэсэгт, иргэн Э /50 настай, эрэгтэй/-ийн зүүн талын хөл дарагдсан байсныг ажиллан гаргаж, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.