СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Орон нутаг | 2024-06-08

Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жил”, “Улиастайн сайд Дилов хутагт Баашлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жил” сэдэвт шуудангийн маркийн нээлт болов

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

“Монгол улсын 5 дахь ерөнхий сайд Жалханз хутагт Цэдэнсодномын Дамдинбазарын мэндэлсний 150 жил”, “Улиастайн сайд Дилов хутагт Баашлуугийн Жамсранжавын мэндэлсний 140 жил” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлт болов.

Маркийн анхны өдрийн нээлтийн ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар, “Монгол шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

Завхан аймгийн ЗДТГ-ын захиалгаар бүтээсэн “Монгол Улсын Ерөнхий Сайд Жалханз хутагт Ц.Дамдинбазар”, “Улиастайн сайд Дилов хутагт Б.Жамсранжав” сэдэвт 2 блок марк нь 2024 оны 6 дугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдрөөс гүйлгээнд гарч байна.

Маркийн зураачаар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, бурханч лам Г.Пүрэвбат агсан ажилласан ба Монголын уламжлалт шүтээн урлагт багш дээдсийг хүндэтгэн дээдэлж, тогтсон бэлгэдлээр шүтээн бүтээдэг уламжлалаар хувь хэмжээний онолоор бүтээжээ.

Түшлэгт ширээн дээр Жалханз хутагт Ц.Дамдинбазар төрийн сүлд, тамга, долоон эрдэнэ, дөрвөн хүчтэний хамт, Дилов хутагт Б.Жамсранжав номын хувцастай, хонх, очир барин заларч буй нь шашин номд төгс боловсорсон номын багш болохыг бататгасан зохиомжоор дүрсэлсэн.

Жалханз хутагт Ц.Дамдинбазар нь 1912 онд Монголын баруун хязгаарыг илбэн тохинуулах сайд, 1921, 1922 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа томилогдон ажилласан, Дилов хутагт Б.Жамсранжав нь 1921-1923 онд Улиастай сайдаар томилогдон ажиллаж байсан бурхан шашны гүн ухаанд нэвтэрсэн хутагтууд байсан төдийгүй Монголын нийгэм, төрийн үйл хэрэгт тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байсан зүтгэлтнүүд юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.