Завхан аймгийн Улиастай сумын багуудын үерт автсан айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна
Өнөөдөр оройны 18 цагийн үед болсон үерийн улмаас Улиастай сумын Жинст, Өлзийт, Чигэстэй, Жаргалант багуудад үер бууж 158 айл үерт автаад байна. Аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр үер болсон багуудад ажиллаж, иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэжээ.
Юуны түрүүнд үерт автсан болон, автах эрсдэл бүхий айл өрхүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, очих газаргүй иргэдийг байр, хоолоор хангах, иргэдийн эд хөрөнгийг сахин хамгаалах, зам талбайд үүссэн лаг шаврыг зайлуулж, усыг соруулах, үерийн голомтод ажиллаж буй техник хэрэгсэлийг нэмэгдүүлж, түлш шатахуунаар хангах, алба хаагчдыг усны гутал, зөөврийн гэрэл, гар чийдэн, цай хоолоор хангах, Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн хэрэгсэл, ор, эм тариа бэлэн байлгах, ариутгал халдваргүйжилтын бодис, хүн хүчээ бэлдэх зэрэг үүрэг чиглэлүүдийг аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын төв, Улиастай сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний албаны удирдлагуудад өглөө. Аймгийн Онцгой комисс одоо хуралдана.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.