СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Орон нутаг | 2024-06-20

Улсын онцгой комиссын орон нутгийн багийн ахлагч Завхан аймагт ажиллаж байна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
6 сарын өмнө

Завхан аймгийн Улиастай сумын 5 багийн 158 өрхийн 449 иргэн уруйн үерт өртсөнтэй холбоотой аймгийн Онцгой комиссоос дараах арга хэмжээнүүдийг авч ажиллажээ. 

2024.06.17-ны өдөр
-Нийт 25 хүний амь насыг үерийн аюулаас авран хамгаалж 15 өрхийн 15 гэр, 60 хүнийг нүүлгэн шилжүүлсэн.

2024.06.18 өдөр
-Нийт 18 өрхийн 18 гэрийг нүүлгэн шилжүүлж, 54 м3 лаг шавар цэвэрлэж, хатуу хучилттай 120 м2 зам дээр гарсан чулууг түрж тэгшилсэн. Жинст багийн үерт өртөөгүй 380 айл өрхийн эрчим хүчийг хэвийн болгож, үерт өртсөн 156 айл өрхийн эрчим хүчийг салгаж аюулгүй болголоо. Мөн хүүхэд гэр бүлийн эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийж, Үерт өртсөн иргэдэд сэтгэл зүйн зөвөлгөө өгч биеийн байдлыг үнэлж ажиллав.

2024.06.18 өдөр
-Чигэстэй багийн нутаг дэвсгэрт 108м3 шороо буулгаж эвдэрсэн замыг засварлах, хүчитгэх ажлыг зохион байгууллаа.
-Жинст багт байрладаг 12 зооринд үзлэг хийж хүнсний ногоог устгалд оруулахаар болов.
-Хорогдох байрыг “Завхан” сургууль, Хөгжим бүжгийн коллеж, “Чандмана эрдэнэ” цогцолбор сургуулийн дотуур байруудад бэлтгэж 45 иргэнийг байрлуулаад байна.
-Үерийн улмаас бохирдсон хөрсний шинжилгээ НЯН судлалын шинжилгээ хийгдэж бна.
-Улсын Онцгой комисс, Халдварт өвчин судлалын төвөөс ирүүлсэн гэдэсний халдвараас сэргийлэх тарилгыг эхний ээлжинд голомтот ажиллаж байгаа болон үерийн аюулд өртсөн 185 хүнд уулгаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.
-Нийтийн эзэмшлийн 1500 м2 талбай, иргэдийн 154 автомашин, 20 мотоцикльд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
Аймгийн Онцгой комиссын энэ удаагийн хуралд УОК, ОБЕГ-аас Улиастай суманд томилогдон ажиллаж буй хурандаа Х.Дамдинсүрэн оролцож нөхцөл байдлын дүгнэлтээ танилцуулав. Тэрээр Улиастай суманд үүссэн үерийн үеэр аймгийн Онцгой комисс богино хугацаанд хариу арга хэмжээг шуурхай авч, мэргэжлийн багууд, ажлын хэсгүүдийг зохион байгуулалтад оруулж, техник хэрэгсэл, хүн хүчний хуваарилалтыг сайн хийж ажилласныг сайшаагаад цаашид анхаарах асуудлуудаар зөвлөмж өгөв.

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Өнөрбаяр хурлын төгсгөлд:
- Улсын Онцгой комиссоос хохирлыг багасгахад зориулж олгосон 40 гэр, 400 сая төгрөгийг эрсдэлд өртсөн айл өрх, иргэдэд зориулах, бусад зохион байгуулалтын зардлыг аймгийн Онцгой комиссоос гаргах, үерийн голомтот ажилласан бүх алба хаагчдад илүү цагийн нэмэгдлийг хөдөлмөрийн хуулиар бодож олгох, УОК-оос олгосон 120 тонн ариутгалын бодис, усны гутал, хамгаалах хэрэгсэлийг хуваарилан хэрэглэх зэрэг чиглэлүүдийг өгөв.
6 дугаар сарын 18-ны шөнөдөө бороо орохгүй, 19-ны үдээс хойш түр зуур, оройноос эхлэн 20-ны өдрийн 13 цаг хүртэл үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгааг аймгийн ЦУОШГ-аас мэдээлэв.

Иргэд сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой комиссоос анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.