Завхан аймгийн төрийн жинхэнэ албаны тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулав
Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлөөс "Төрийн албаны өдөр"-ийг тохиолдуулан Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмын дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулсан байна.
Төрийн албаны тусгай шалгалтад тэнцэж, төрийн захиргааны албанд шинээр томилогдсон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлаг 12 байгууллагын 18 албан хаагч, 21 сумын 66 албан хаагч /2024.07.03/ тангаргаа өргөв.
Ёслолын ажиллагааны үеэр “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол тэмдгээр аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны ахлах аудитор Б.Батхүү, Стандарт хэмжил зүйн хэлтсийн мэргэжилтэн Д.Тунгалагтуяа нар шагнагдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.