СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Орон нутаг | 2024-09-01

Завхан аймаг “1000 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Нийтэлсэн
4 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
4 сарын өмнө

Завхан аймаг орон нутагт анхлан “1000 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

Оксфордын Их сургуулийн эрдэмтдийн судалгаа, тус сургуулийн Хүүхдийн номын редакцийн Уншлагын хөтөлбөрийн туршлагаар хүүхэд 18 нас хүртлээ уншвал зохих 1000 номыг уншсанаар бүхий л төрлийн мэдлэгээр хангагдаж, дэлхийн иргэн болж төлөвших боломж бүрдэнэ гэж үздэг. Тиймээс “1000 ном” хөтөлбөрийг орон нутагт анхлан Завхан аймаг хэрэгжүүлж эхэллээ.

/2024.08.30/ аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр Оксфордын Их сургуулийн “1000 ном” хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлж буй “Nepko Kids" ХХК-ийн төслийн зөвлөх Г.Галбадрахтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.
“1000 ном” хөтөлбөр Завхан аймгийн Ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжих бөгөөд номын 40 хувь монгол хэлээр, 40 хувь англи монгол хосолсон хэлээр, 20 хувь англи хэлээр сурагчдад хүрнэ.

Уг хөтөлбөрийг эхлүүлэх үеэр аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр “Орон нутагт анхлан хэрэгжүүлж эхэлсэн англи хэлний “Pearson” хөтөлбөр жилийн хугацаанд үр дүнгээ өгч Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр англи хэлээр 21 аймгийн сүүлд орж байсан Завхан аймаг 10-р байрт орж урагшилсан. Тиймээс Олон Улсын томоохон сургалтын хөтөлбөрүүдийг нутагшуулж байж амжилтаа улам ахиулах боломж бүрдэх учир “1000 ном” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдүүдээ сурч боловсрох, зөв хүн болж төлөвших үндэс суурийг тавьж байгаадаа баяртай байна. Уг хөтөлбөр хэрэгжих 5 жилийн үр дүнг Завханы ирээдүй болсон хүүхэд залуусаас харцгаая. Бид барилга байгууламж, тоног төхөөрөмжинд хөрөнгө оруулахаас гадна хүндээ, хүнийхээ хөгжилд хөрөнгө оруулах ёстой” гэлээ.

Мөн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийг сургуулийн захирал, багш нараас хүсэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.