Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 64 дэх өдрүүдийг тохиолдуулан Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны зөвлөх Кильпякова.В.В-аар ахлуулсан ажлын хэсэг завхан аймагт ажиллажээ.
Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагааны 64 дэх өдрийг тохиолдуулан Завхан аймагт хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчидтэй аймгийн удирдлагууд албан уулзалт зохион байгуулжээ.
Уулзалтад Аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих болон холбогдох хэлтэс агентлагийн дарга, мэргэжилтнүүд, ОХУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын Яамны зөвлөх, Россотрудничество агентлагийн Монгол улс дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Валерия Валерьевна Кильпякова, “Монгол-Орос” Найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, ННМЭ-ийн дэд тэргүүн Ёндонжамц Максим, ОХУ-ын төлөөлөгчид оролцож, хоёр улсын найрсаг харилцаа, ОХУ-ын БНТува Улстай хамтын ажиллагаагаа цаашид хэрхэн өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
Энэ хүрээнд "Та Орос улс, Орос хэлийг хэр сайн мэддэг вэ?" баруун бүсийн уралдаан зохион байгуулагдаж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих оролцон Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудаас уралдаанд оролцохоор хүрэлцэн ирсэн багш, сурагчдад амжилт хүслээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.