Завхан аймагт байгууллагын дэргэдэх “Эцэг эхийн зөвлөл”-ийн нэгдсэн зөвлөгөөн болов.
Төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын ”Эцэг эхийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлд ээлтэй болгох, “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-үүдийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, “Хүүхэд хамгааллын бодлого”-ын хэрэгжилтийг нэмэгдүүлэх зорилготой анхдугаар зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар хамтран зохион байгуулжээ.
Зөвлөгөөнд аймгийн 24 сумын төр, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын дэргэдэх 129 “Эцэг эхийн зөвлөл”-ийн 180 гаруй зөвлөлийн дарга, нарийн бичиг, гишүүд оролцон, Монгол улсын гавьяат багш, Хүүхэд, гэр бүл судлаач, Доктор, дэд профессор Х.Баавгай “Байгууллагын дэргэдэх Эцэг эхийн зөвлөл, хүүхэд хамгааллын бодлого” , “Хүүхдийн хүмүүжил төлөвшилд эцэг эхийн үүрэг, оролцоо чухал болох нь” сэдвүүдээр илтгэл тавьж, Шилдэг эцэг эхийн зөвлөлүүд сайн туршлагаасаа хуваалцсан байна.
Завхан аймгийн хэмжээнд нийт 129 төр, хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагуудад “Эцэг эхийн зөвлөл” байгуулагдаж, 115 байгууллага хүүхэд хамгааллын бодлогоо боловсруулан батлуулж, 16 байгууллага хүүхдийн өрөөг тохижуулан ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.