Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд Завхан аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын ахлагч нар Улиастай хотноо чуулж, “Ахлагчийн жил”-ийн хаалтын арга хэмжээг зохион байгууллаа.
Арга хэмжээнд ХЦ-ийн 0277-р анги, ЗХ-ний 325-р анги, Завхан аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар болон бусад байгууллагын 200 орчим ахлагч нар оролцов. Ахлагч нар Монгол Улсын баатар, Армийн генерал Б.Доржийн хөшөөнд цэцэг өргөж, спортын нөхөрсөг тэмцээн, хамтарсан урлагийн тоглолт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн харилцан ажиллагаатай байгууллагуудынхаа үйл ажиллагаатай танилцав.
Арга хэмжээний төгсгөлд Л.Ванганы нэрэмжит ХЖТ, МУК-ийн харьяа Завхан аймаг дахь Х.Билэгжаргалын нэрэмжит Хөгжим бүжгийн коллеж, ахлагч нарын хамтарсан тоглолт боллоо.
“Ахлагчийн жил”-ийн хаалтын арга хэмжээнд аймгийн удирдлагууд, Хил хамгаалахад туслах хүчний зөвлөлийн гишүүд оролцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.