СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-16

Завхан аймагт “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2024” арга хэмжээ болов

Нийтэлсэн
5 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 хоногийн өмнө

Завхан аймгийн хүнс, хөдөө аж ахуй, мал эмнэлгийн газрууд хамтран “Хүнсний хангамж, аюулгүй байдал-2024” арга хэмжээг зохион байгуулж байна.

Уг арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “ Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Б.Санжсүрэн, Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих болон хэлтэс, агентлагийн дарга нар, Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн салбарын төлөөлөл оролцож байна.

Аймгийн Засаг даргын орлогч Ц.Улам-Оргих арга хэмжээг нээж, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт аймаг орон нутаг, Засаг даргын зүгээс хийж хэрэгжүүлж эхэлсэн ажлууд болон хийхээр төлөвлөсөн бодлого шийдвэрүүдийг танилцууллаа.

Мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, мал эмнэлэг, газар тариалан, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо аж ахуйн үйлчилгээний салбарууд танилцуулга мэдээллээ видео хэлбэрээр тус бүр бэлтгэн хүргэж байгаа нь уг арга хэмжээний онцлог байв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, зоотехникч Л.Лхаасүрэн, Монгол Улсын Зөвлөх малын эмч Б.Мэндчилэг, Тариаланчдын холбооны тэргүүн н.Мөнхбаатар нар ажлын туршлагаа хуваалцаж, салбарын цаашдын зорилтод тусгах асуудлуудад саналаа хэллээ.

Арга хэмжээний төгсгөлд хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлого төлөвлөлтөд тусгах саналуудыг авч нэгтгэх юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.