Завхан аймгийн гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл болон газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлүүд хуралдав.
Хурлыг аймгийн ИТХ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Санжсүрэн, аймгийн Засаг даргын орлогч, Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай салбар зөвлөлийн дарга Ц.Улам-Оргих нар удирдан явуулав.
Хурлын эхэнд аймгийн гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг аймгийн ОБГ-ын орлогч, дэд хурандаа Х.Баярсайхан танилцууллаа.
Хурлаар “Гамшгийн эрсдлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг танилцуулахаас гадна зөвлөлүүдийн 2025 оны төлөвлөгөөг танилцуулж, санал авч батлах, шийдвэр зөвлөмж гаргах асуудлуудыг хэлэлцэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.