СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-07-16

Тавантолгой түлш компани 3,5км хатуу хучилттай зам ашиглалтад оруулав

Нийтэлсэн
9 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
9 сарын өмнө

Тавантолгой түлш компани 3,5км хатуу хучилттай зам ашиглалтад оруулжээ. 

Тавантолгой түлш компанийн бүтээн байгуулалтын ажлуудын нэг болох Налайх- Чойр чиглэлийн А0101 дугаартай улсын чанартай авто замаас Тавантолгой түлш ХХК-ийн Зүүн үйлдвэр хүртэлх 3,5 км хатуу хучилттай авто зам тавих ажил дуусаж өнөөдөр замын хөдөлгөөнийг нээжээ.

Тус ажлыг Сант баян бэрх ХХК 6-р сарын 1-ний өдрөөс 7-р сарын 10 хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн бөгөөд 44 тн даац бүхий 3,5 км авто замыг 20см буталсан чулуун суурь, 4см суурь асфальт, 3см өнгийн асфальтаар хучиж төлөвлөгөөт хугацаандаа хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн айл өрхийг түлш дулаанаар хангах ажилд гар бие, сэтгэл зүрхээ зориулан ажилладаг 1800 гаруй ажилтан албан хаагчдынхаа аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцлийг сайжруулж, агаарын тоосжилтыг бууруулахад энэхүү ажил томоохон ач холбогдолтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.