СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-08-24

Тавантолгой түлш компанийн удирдах ажилтнуудад Авлигатай тэмцэх газраас сургалт зохион байгуулжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
7 сарын өмнө

Тавантолгой түлш компанийн Захиргаа Удирдлагын Газар, Авлигатай тэмцэх газартай хамтран компанийн удирдах ажилтнуудад Авлигын эсрэг хууль тогтоомжийн мэдлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулсан байна.

Сургалтыг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан Комиссар С. Баярцэцэг, Комиссар А. Тунамал-Эрдэнэ нар удирдан явуулсан бөгөөд “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх”, “Авлигын ойлголт ба гэмт хэрэг” сэдвийн хүрээнд мэдээлэл өгчээ. 

Сургалтанд Үйлдвэр, Газар, Хэлтсийн 20 орчим удирдах албан тушаалтнууд хамрагдаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэргийн талаарх ойлголт, түүний хэрэгжилтийн талаарх мэдээллийг авч, цаашид авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр санал бодлоо солилцсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.