СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-03

Нийслэлийн Засаг даргын орлогч Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцжээ

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
5 сарын өмнө

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин, Нийслэлийн Агаар Орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар нар Тавантолгой түлш компанийн үйл ажиллагаатай танилцжээ.

Энэ үеэр Тавантолгой түлш компанийн удирдлагууд компанийн үйл ажиллагаа, өнгөрсөн хугацаанд хийгдсэн өргөтгөл шинэчлэлийн ажил, хүрсэн ололт амжилт, тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл өгсөн юм.

Мөн шахмал түлшний чанар, стандарт, технологийг илүү сайжруулах шийдлийн талаар болон угаарын хийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжийн талаар санал солилцжээ. 

Тавантолгой түлш компани өмчлөлийн хувьд Улаанбаатар хотын харьяанд шилжсэн. Тиймээс цаашид компанийн бодлого, үйл ажиллагаа нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөртэй уялдаж байж агаар, орчны бохирдлыг бууруулах ажил илүү үр дүнтэй урагшлах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.