Тавантолгой түлш компанийн “Чанар бидний зорилт-2024” сарын аяны хүрээнд борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзжээ.
Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидний зорилт-2024” сарын аяны хүрээнд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар, стандартын талаар танилцуулга, зөвлөмж өгөх, компанийн бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Аяны хүрээнд Тавантолгой түлш компанийн Чанарын Хяналтын хэлтсээс гэрээт борлуулалтын 380 цэгийн борлуулагч нартай уулзаж шахмал түлшний стандарт, зөв галлагаа болон хадгалалтын горимыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулсан байна.
Мөн хэрэглэгчидтэй уулзан, санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.