Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “Түүхт 100 жил”-ийн ойд зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гарагт 13.30 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “Төрийн сүлд” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон 10 сая төгрөгийн бай гардан авах юм.
Мөн УИХ-ын дарга “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналыг уламжлал ёсоор гардуулна.
Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 24, 25-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.