СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-21

19 хувийн АМНАТ тооцох боломж бүрдүүлж, Цөмийн энергийн хуулийг өөрчиллөө

Нийтэлсэн
2 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 цагийн өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. 

Ингэснээр Монгол Улсад эдийн засгийн үр ашигтай байх хувилбар буюу ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах, бүтээгдэхүүн хуваах, төрийн эзэмшлийн хувьцааны төрлийг өөрчлөх, төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ зэргээр төрийн эзэмшлийн хувь хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тогтоох юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Цөмийн энергийн тухай хуулийг хэлэлцэж өнөөдөр баталлаа. Тус хуулийн хүрээнд Засгийн газар, Орона группийн хамтарсан хөрөнгө оруулалтын гэрээ уг хуулийн дагуу орж ирнэ. . Франц улстай хийж буй Ураны хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгойн гэрээтэй дүйцэхүйц томоохон гэрээ болж байна. Гэхдээ гэрээний хэрэгжилт, үр өгөөжийг илүү сайжруулна. Тухайлбал,

Газрын доорх баялгийн дийлэнх нь ард түмэнд очдог байх ёстой. Ураны ордоос орох орлогын ихэнх хувь нь Монгол Улсад орж ирж ард иргэдэд өгөөжтэй байх юм. Үүнээс үүдэж Монголын эдийн засаг илүү сайжрах боломж бүрдэж байна. Мөн гадаадад том том төслүүд хэрэгжих эхлэлийг тавьж байна. Монгол Улсад геополитикийн хувьд том боломж нээгдэж байна.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: 

Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа. Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо. 27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ. Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.