СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-21

Н.Номтойбаяр: Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуцлагаа хүлээж ажлаа өгөх ёстой

Нийтэлсэн
1 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 долоо хоногийн өмнө

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр 2025 оны төсөвт ерөнхийлөгч хориг тавьсныг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнг хариуцлагаа үүрч ажлаа өгөх ёстой гэх байр суурийг илэрхийлэв. 

УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:

-Үндэсний эвслийн зүгээс 2025 оны улсын төсвийг анхнаасаа алдагдалтай, баталж болохгүй гэдэг байр суурийг илэрхийлсээр ирсэн. Нэр бүхий гишүүд нийлж урсгал зардал болох 3.6 их наяд төгрөгийн хасах шаардлагатай гэх байр суурийг ч илэрхийлж байсан. Ингээд төсвийн тодотголыг энэ онд багтаан хийх санал дээр нэгдсэн. Энэ нь Засгийн газар өөрсдөө алдагдалтай төсөв өргөн барьснаа хүлээн зөвшөөрсөнтэй ижил юм.

Ерөнхийлөгчийн тавьсан хориг нь нэг талдаа эдийн засаг, хямралт байдлаас урьдчилан сэргийлж байна. Нөгөө талдаа бодит байдлаар инфляц хоёр оронтой тоонд хүрч, энэ нь цаашлаад улс төрийн нөхцөл байдал хурцдах нь тодорхой байсан.

Засгийн газар төсвөө хүч түрэн оруулж ирж баталсан. Хамтарсан Засгийн газрын хамгийн хариуцлагатай ажил нь ирэх оны төсөв байсан. Гэхдээ үүн дээрээ тэд уналаа.

Төсөв дахиж хэлэлцээд амжилт гаргавал маш том хямралаас урьдчилан сэргийлэхээс гадна засаглалын хямрал, хариуцлага үүрэхээс чөлөөлж байгаа юм. 

Төсвийн ажлын хэсгийг дахиж шинээр бүрдүүлэх шаардлагатай. Төсвийн ажлын хэсгийг Ц.Даваасүрэн ахлах юм бол яг өмнөх шиг төсөв орж ирнэ. .

гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 долоо хоногийн өмнө
116.206.83.106

бүтэлгүй амьтан гэдгийг нь мэдэж л байгаам байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.