Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв НҮТББ болон дэлхийд тэргүүлэгч дижитал хөгжлийн зөвлөх Financial Times Strategies компанитай хамтран "IFPIM Монгол" 2023 хөтөлбөрийг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл хийв.
Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн үp төвийн тэргүүн Б.Дуламхорлоо:
-Бид нарын үндсэн концепци загвар санаа нь хэвлэл мэдээллийн байгууллага чанартай контент үйлдвэрлээд яваад байх гэхээсээ илүүтэйгээр урт удаан хугацаанд тогтвортойгоор хүргэхийн тулд санхүү эдийн засгийн тогтвортой байдал дээрээ илүү сайн байх ёстой. Түүнчлэн компанийн засаглал илүү сайн байх ёстой. Компанид инновац шинэлэг орчин цагийн технологи арга барилуудыг нэвтрүүлэх хэрэгтэй гэдэг дээр манай хөтөлбөр хэрэгжиж байгаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагыг бизнесийнх нь хувьд илүү чадавхжуулах нь манай хөтөлбөрийн гол үр дүн.
Ингэснээр тухайн хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдийнхөө эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд иргэдийн мэдэх эрхийг хангаж ажиллах энэ чиглэлээр манай хөтөлбөрийн загвар тодорхойлогдож байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.