Чуулганы хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр "Энэхүү хууль нь нэг компанид зориулсан хууль огт биш. Нийтлэг байдлаараа үйлчилнэ. Үүнийг сайн анхаарах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулагчдад буруу ташаа ойлголт өгөхөөс сэргийлэх нь чухал" гэх үгийг хэлэв.
УИХ-ын гишүүн, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр:
-Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өнөөдөр хийгээд дуусаж байгаа асуудал огт биш гэдгийг гишүүддээ хандаж хэлмээр байна. Ажлын хэсгээс зөвлөмж чиглэл гарна. Хуулийг батлах зүйл заалтуудыг хэлэлцэхдээ ямар ойлголтоор энэ хуулийг баталж байгаа юм. УИХ-ын гишүүдээс гарч байгаа санал санаачилга анхааруулж хэлж байгаа олон зүйлс байна. Энэ бүгдийг нэгтгэж аваад зөвлөмж чиглэл гаргана. Оюутолгойн жишгээр явна гэсэн үг.
Хоёрдугаарт, Энэхүү хууль нь нэг компанид зориулсан хууль огт биш. Нийтлэг байдлаараа үйлчилнэ. Үүнийг сайн анхаарах шаардлагатай. Гадаадын хөрөнгө оруулагчид чуулганы хуралдааны үзэж байгаа. Ингэхдээ Монголчууд чинь гэрээ хэлэлцээрээ эхэлж батлаад түүндээ нийцүүлж хуулиа батлаад явдаг юм байна гэх буруу ойлголттой болно. Иймд энэ хандлагаа зөвөөр тайлбарлах хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.