СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2024-11-21

🔴ЧУУЛГАН: Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Нэгдүгээрт, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийнэ. Хоёрт, Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэнэ. Гуравдугаарт, Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын эцсийн найруулгыг сонсоно.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.10.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс УИХ-ын гишүүн асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Дорноговь аймгийн Улаанбадрах сум болон Зүүнбаян баг Зөөвч-Овоо үндсэн ордод их ойрхон байдаг. Багийн айл өрхүүдэд нөхөн олговрыг яаж олгох вэ. Энэ мөнгө тусдаа юу эсвэл орон нутагт жил бүр олгох сая ам.доллараасаа олгож гэж байна уу?

"Мон-Атом" компанийн захирал Д.Далайжаргал:

-2006 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд нийтдээ 9 тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулсан. Хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Энэ гэрээг хоёр жилээр байгуулдаг. Гэрээгээр тэрбум төгрөгийг орон нутагт зарцуулдаг. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян баг жил бүр 300 сая төгрөгийг жил бүр зарцуулж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.