СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2024-11-21

Moody’s агентлаг Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгож нэмэгдүүллээ

Нийтэлсэн
7 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
7 цагийн өмнө

Олон улсын үнэлгээний Moody’s агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг B3-аас B2 болгон сайжруулсантай холбогдуулан Голомт банкны зээлжих зэрэглэлийг “B2” болгон өсгөлөө.

Тодруулбал, Moody’s Ratings (Moody’s) үнэлгээний агентлаг 2024 оны 11-р сарын 19-ний өдөр Голомт банкны зээлжих зэрэглэл болон 300 сая ам.долларын бондын үнэлгээг “B2” болгон өсгөж, “тогтвортой” төлөвтэй хэмээн үнэллээ. 

Ийнхүү үнэлгээ сайжирч байгаа нь Голомт банкны үйл ажиллагаа, санхүүгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд тогтмол өсөлттэй байгаа болон Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлийн үнэлгээ өссөнтэй холбоотой.

Олон улсын үнэлгээний байгууллагууд Монгол Улсын болон банкнуудын зээлжих зэрэглэлийг ийнхүү шат дараалан нэмэгдүүлж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх юм.

Дэлхийн жишиг Монголын банк

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.