“30 дахь удаагийн сургууль хоорондын япон хэлний уран илтгэлийн тэмцээн” энэ сарын 16-ны өдөр Монгол-Япон төвд зохион байгуулагдлаа.
Энэ удаагийн тэмцээнийг Японы ЭСЯ, Монголын япон хэлний багш нарын холбоо, Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв, ШУТИС-ийн Гадаад хэлний тэнхим болон Япон сан хамтран зохион байгуулжээ.
Тэмцээнд эхний шатанд тэнцсэн ЕБС-ийн ахлах ангийн 10 сурагч, их сургуулийн 8 оюутан тус бүр өрсөлдсөн бөгөөд ахлах анги болон их сургуулийн ангилалд эхний 4 байр эзэлсэн нийт 8 оюутан, сурагчдад тэмцээний дэд шагнал болох Япон Улсад аялах “JENESYS” хөтөлбөрт оролцох эрхийг гардуулсан юм.
Японы ЭСЯ, Соёл, мэдээллийн хэлтэс
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.