СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴LIVE: Т.Золбаяр: Эмнэлгийн орон дээр гавтай нас барсан 21 настай залуугийн хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ?

Нийтэлсэн
23 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
23 цагийн өмнө

Эрүүдэн шүүлгэсэн, хэлмэгдсэн иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлэв.

Иргэн Т.Золбаяр:

-Энэ жилийн долоодугаар сарын 21-22-нд болсон 21 настай залууг хууль хяналтын байгууллагынхан эрүүдэн шүүж тамласан. Гар утас хулгайлсан эсэхийг ч тогтоогоогүй байсан. Ингээд энэ залуу эмнэлгийн үйлчилгээ авахдаа гавтай байсан. Ингээд нас барсан хэрэг гарсан. Үндсэн хуулиар олгогдсон хүн амьд явах эрхтэй гэдэг үндсэн эрх нь зөрчигдсөн. Үүнд хэн хариуцлага үүрэх юм бэ? 

Иргэн М.Оюундэлгэр:

- "Би 1999 оноос гаалийн байгууллагын шалгагч, гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, хэрэг бүртгэгч хүний нөөцийн дарга, сургалтын төвийн даргаар ажиллаж байгаад 2015 онд Төрийн захиргаа хамтын ажиллагааны газрын даргаар томилогдсон. Ямар ч гэмт хэрэг үйлдээгүй байтал намайг гаалийн улсын хоёр байцаагчийг шилжин ажилласан асуудалд 1.5 сая төгрөг авсан гэж яллахын тулд эрүүдэн шүүж 8 жил ажлаас түдгэлзүүлж, 8 жил хилийн хориг тавьж, 8 жил намайг хонгилд түгжчихээд адаг сүүлд нь торгуулийн ял оногдуулсан.

2015 оны долоодугаар сард миний талаарх худал мэдээлэл АТГ-д очсон. Тогтоогдоогүй учраас хаагдсан байтал таван сарын дараа гэртээ байхад хоёр хүн ирээд надаас тодруулах зүйл байна гээд аваад гарсан. Очсон үеэс эхлээд би эрүү шүүлтэд өртсөн. Мэдүүлгээ өгөөд явах гэтэл 00:00 цаг хүртэл серверийн өрөөнд хорьсон. Хэрэг нь нотлогдохгүй байвал зохиогоод биччихдэг юм байна лээ. 

Иргэн Н.Бадамзул:  

-Эрүүдэн шүүлт тулгаж, өгсөн өргөдөл, гомдолд нь эргүүлэн өөрийг нь холбогдогчоор торгож шийтгэхийг үзлээ. Би нийт 284 өргөдөл гомдол гаргасан. Гэвч цагдаа нар агуулгыг нь өөрчлөөд, прокурор руу илгээдгээс болж хохирсон хүн байна. Зодуулснаас эрүүл мэндээрээ хохироод эмнэлгээр явж, эмчлүүлсэн баримтууд байна. Өргөдөл гомдлоо шийдүүлэхээр хөөцөлдөж явахдаа цагдаа нарт зодуулж, тамлуулж байсан. Бүлэг цагдаа гэр оронд ирж тагнаж, чагнадаг, машинаар араас дагаж, мөргөдөг. Хэрэг хүлээлгэх гэж элдэв зүйл асууж, шалгаадаг. Насанд хүрээгүй хүүхдүүдээс минь хүртэл мэдүүлэг авдаг. Сургууль дээр нь хүртэл очиж, нүцгэлэн хүүхдүүдийн дунд ичээж, зовоосон.

Асран хамгаалагч, хууль ёсны төлөөлөгчийн зөвшөөрөлгүйгээр хүүхдүүдийг байцаах байдлаар манай гэр бүлд санаатайгаар халдсан. Хүний эрхийн үндэсний комисст хандахаар цагдаагийн асуудалд оролцохгүй гээд хүлээж авдаггүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.