Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол төрийн ордонд болж байна. Хяналтын сонсголд С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Т.Чимгээ иржээ.
Иргэн Т.Чимгээ:
-Нөхөн төлбөрийн асуудал яригдаад жилийн хугацаа өнгөрч байна. Эдийн засгийн шалтгаанаас болж эрүүл мэндээ тууштай эмчлүүлж чадахгүй байгаа. 2013 оноос хойш шүүхээр явж, одоо хүртэл гэр бүлээрээ доромжлол амсаад явж байна. Үр хүүхдийн минь ирээдүй, хэдэн үеэрээ алуурчин гэдэг нэр дамжихаар боллоо. Би гомдолтой байна. Би үлдэж буй үр хүүхдийнхээ нэрийг сэргээлгээд, нүдээ анимаар байна.
Т.Чимгээгийн өмгөөлөгч С.Оюунцэцэг:
-Миний үйлчлүүлэгч 5 жил 9 сар хоригдсон хугацаанд орлогогүй байсан үе, өмгөөлөгчдийн төлбөр, эрүүл мэндэд учирсан хохирлоор нэхэмжлэл гаргасан. Т.Чимгээ төрөөс 10 тэрбум төгрөг нэхэмжилж байна. Улсын дээд шүүхээс тэмдэгтийн хураамж төлөөгүй, үндэслэл тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг шалтгаанаар буцааж байгаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Гэм буруугүй гэдгийг нь шүүх тогтоогүй сэж гтэн хүн шүү Чимгээ чинь яагаад энэ сонсголд оруулах гэмт хэрэгтнүүдийг хамгаалах зор голтой сонсгол болдоо