СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-20

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Эгч минь эрүү шүүлтэд орж 4.9 жилийн ял авсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-аас зохион байгуулж буй эрүүдэн шүүлттэй холбоотой хяналтын сонсголд сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр оролцож байна. 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр:

-Өнөөдрийн хяналтын сонсголоос их зүйлийг мэдэж авлаа. Эрүү шүүлт гэдэг чинь шал өөр байдаг юм байна.

2023 оны арванхоёрдугаар сарын дөрвөнд Н.Өнөрцэцэгт Сүхбаатар, Хан-Уул дүүргийн шүүхээс нэг өдөр хилийн хориг тавиад орой нь баривчлах шийдвэр гарч байсан. Энэ чинь бас эрүү шүүлт юм байна. Сая Х.Бат-ялалт өмгөөлөгч энэ зүйлийг ярьсан.

2023 оны 12 сарын 4-нд баригдахдаа хоёр сар гаран хоригдсон. Суллагдаад хоёрдугаар сарын 6-нд гарсан хүн долоодугаар сарын 18-19-нийг хүртэл гэрийн хорионд байсан.  

Давж заалдах шатны шүүх хурлын дараа эгчийн минь сэтгэл санаа нь ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Миний хувьд эгчтэйгээ нэг л удаа уулзсан. Нэг хүн яллагдах биш бүх л бүтэн гэр бүл, үр хүүхэд нь бүгд яллагддаг юм байна.

Эрүүдэн шүүгдсэн хүмүүст нөхөн төлбөр өгнө гэсэн асуудал яриад байх юм. Эрүүл мэндийг яаж мөнгөөр орлуулах юм бэ. Эгч маань бөөрний архаг дутагдалтай болсон. Бидний зүгээс эм тариа өгөөд л байж байна. 

Шүүх процесс нь дандаа хууль зөрчиж явагдсан. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүх рүү буцааж шийдвэрлэх ёстой байсан. Би хардах эрхээ эдэлж хардаж байгаа. 

Эрүү шүүлтэд ороод эрх нь зөрчигдөөд арван жил болсон гээд яриад явж байгаа хүн байна. Тэр хүний алдагдсан боломж, цаг хугацааг мөнгөөр хэмжиж болохгүй шүү дээ. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.