СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

C.Шаарийбуу: Манай улсын төрийн өндөр тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлж, мөнгө авсан

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

 "Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр Төрийн ордонд болж байна.

Малайзад орчуулагчаар ажиллаж байсан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд бусдын гарт алтан амиа онц хэрцгийгээр алдсан юм. Талийгаачийн аав C.Шаарийбуу төрийн ордонд болж буй дээрх хяналтын сонсголд оролцож үгээ хэллээ.

Иргэн C.Шаарийбуу:

-Өдгөөгөөс 19 жилийн өмнө Малайзын төр миний охиныг урьд шөнө 2006 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хороосон. Тиймээс би охиныхоо гэгээн дурсгалд зориулж хүндэтгэл үзүүлж байна.

Монголд өнөөдөр эрүүдэн шүүх үйл ажиллагаа түүнээс гарах арга замын тухай ярилцаж байна. Үүнд гадаадад амьдарч байгаа хүмүүсийн асуудал мөн яригдах ёстой. Гэтэл бид улсаасаа гараад явсан хүмүүсийг мартчихсан. Тэд өөрийн эр зоригоор, тэр улсын хуулиар, тэдний эрх мэдэл доор хохирч амьдарч байна. Төр хохирогч бас нэхэмжлэгч байх ёстой. Би үүний төлөө 19 жил явсан. Би хуулийн бүх байгууллагат хэдэнтээ өргөдөл өгсөн ч надад тусалдаг газар байгаагүй. Боломжгүй гэх ганцхан хариуг авч, үүнийгээ эрх зүйн гэрээгүй хэмээн тайлбарладаг. Эрх зүйн гэрээгээ ямар ч улстай байгуулдаггүй. Эрх зүйн гэрээгүй бол энэ ертөнцөд амьдрах хэрэг байна уу?

Би уг асуудлаа Ерөнхий сайд, Хууль зүйн яаманд тавьсан. Хүн хүнтэйгээ харьцдаг атал хүн цаастай харьцдаг болжээ. Үнэнийг хэлж байгаа хүний эрхийг хамгаалах хууль байхгүй. Шүгэл үлээгчийн хуульд хүний эрхийг хамгаалах заалтаа оруулаад өгөөч ээ.

Боломжгүй гэдэг үг чадахгүй гэдэг үгийг илэрхийлдэг. Би Малайзын хуульд нөлөөлсөн. Цаазын ялын хэд хэдэн заалтуудыг нь өнгөрсөн онд өөрчлүүлсэн. Хэрэг үйлдэгсдийн ялыг аравдугаар сарын 10-нд өөрчлүүлж чадсан. .

Манай улсын төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт оролцсон тэндээс очиж мөнгө авч, нөлөөлсөн гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.