™ watch di|
Нийгэм | 2024-11-20

🔴LIVE: ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Долоон сарын 1-ний хэргээр ял эдэлсэн цагдаагийн дарга нар цагаадах ёстой

Нийтэлсэн
5 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
5 сарын өмнө

Долоон сарын 1-ний хэргээр ял эдэлсэн цагдаагийн дарга нар цагаадах ёстой ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэлж байна.

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл:

-Миний хувьд цагдаагийн даргын өмгөөлөгчөөр тухайн үед ажиллаж байсан. 2008 оны долоодугаар сарын нэгний өдөр цагдаа нар хүн буудсан. Буудуулсан учраас дарга нар нь буруутай гээд тухайн үеийн цагдаагийн дарга нарыг буруутгасан. Нотлох баримт дутуу гэж хэлээд нэмэр болоогүй. Ял бүгдэд нь өгсөн. Шүүх хурлыг хорих 461-р ангид хаалттай хийсэн. Хүний эрхийг зөрчиж, хилсдүүлээд байна гэж хэлсэн намайг цагдан хорьж байсан. Ингээд 14 хоног хоригдох явцад, миний үйлчлүүлэгч өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадаагүй. Ингээд л бүгдэд нь ял өгсөн.

Харин одоо яаж байна гэхээр нөгөө буудсан гээд байгаа цагдаа нарын талаар нэг ч хэрэг байхгүй, хэрэгсэхгүй болчихсон ийм л юм болсон.

Тухайн үед
Эрүүдэн шүүгдсэн нь тогтоогдсон иргэдийнхээ нөхөн олговор олгох асуудал дээр анхаарна. Цаашдаа ийм асуудал гаргахгүй байх тал дээр ХЗДХЯ анхаарч ажиллана гэв.



Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Тайван цагт бөөн дарга нар , 07.01 ний өдөр ажлаа сайн хийсэн дарга нар хилмэгдсэн үнэн шүү.

Зочин
5 сарын өмнө
116.206.83.106

Хэн бууд гэдэг тушаал өгсөнөө хэлээч, дээрээс нь тушаал өгч байж л тэгэж буудна.

Болд
5 сарын өмнө
116.206.83.106

Тэр үед ард иргэд маш зэрлэг авирлаж, , байшин барилга, машин техник шатааж, 300 гаруй цагдааг цус нөжтэй нь хольсныг телевизээр хүн болгон харсан. Шатдаг цагаан байшингаас үнэтэй виски хулгайлж, бүгдээрээ архидан согтуурч, алья, талья гээд л хашгираад л чулуу мод нүүлгээд л маш жигшүүрт авир гаргасан. Сонгуулийг зальдсан юм байж гэж зөвтгөе гэхэд галдан шатаалт хийснийг ярихгүй байгааг ихэд гайхдаг. Миний бодлоор танхайрсан хүмүүсийг буудах ч цаашаа л болсон байсан даа. Өнгарсөн хойно нэгэндээ хайртай хүмүүс болж хүний амь гэж хашгичаад байх болтой юмаа. Хүний амь хайран ч үйлийн үр андуурддаггүй гэж үг байдаг санагдана. Ажлаа хийсэн цагдааг буруутгасныг яагаад ч зөвтгөж болохгүй. Өөрийгөө цагдаа байсан бол яах байсан бол гээд бод. Зугтах уу, эсвэл харсаар байгаад галдан шатаалтыг дэвэргэх үү. Таслан зогсоогоогүй бол 5 байтугай амь сүйдэх байсан шүү. Нөгөө гол дүрд тоглоод байсанЭлбэгдорж, буян Жагаа, Батзандан, дарваан Магнай нар яасан. Яагаа ч үгүй, харин үймээнд оролцсон 200 гаруй залуу шийтгүүлсэн ийм л юм болсийн ш дээ.

Зочин
3 хоногийн өмнө
116.206.83.106

Жагсаал цуглааныг эмх замбраагүй байдалруу өдөөн турхирсан гол буруутан Элбэгдорж ерөнхийлөгч болж хонгил байгуулж хэдэн цагдааг хонгилоороо чирч дахин сонгогдох замаа зассан. Буян Жагаа сайд, Батзандан гишүүн, дарваан магнай шударга өрсөлдөөний дарга болсон. Энэ хорвоод шударга юм хаана байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.