СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ял шийтгүүлсэн Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу нарын өөр нэг үйлдлийг шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 сарын өмнө

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Андын илч” ХХК-ийн Монголын талын захирлуудыг хятад иргэдийн захиалгаар галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл ашиглан айлган сүрдүүлж заналхийлсэн хэрэгт ял шийтгүүлсэн “Ука” хочтой Л.Алтанхуяг, “Хуланаа” хэмээх Б.Хулансамбуу нарын дөрвөн хүн холбогдсон өөр нэг үйлдэлд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэв.

Тэд БНХАУ-ын иргэн Чен гэгчийн захиалгаар нэгэн иргэнээс үлдэгдэл төлбөрийг нь гаргуулан авахын тулд айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь шилжүүлсэн хэрэгт холбогдсон бөгөөд өмнөх хэргээс нь уг үйлдлийг тусгаарлан шалгасан юм. Прокуророос уг дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 17.6-1 дэх бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Ташрамд дурдахад, прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 231 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн. Үүний дотор дээрх хүмүүст холбогдох үйлдэл багтсан юм. Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн дунд эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 106, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 52, өмчлөх эрхийн эсрэг 50, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан ес, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг долоо, хүрээлэн байгаа орчны эсрэг дөрөв, авлига, албан тушаалын гурван хэрэг багтжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.