СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНХАУ-даа авлигын хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан хүнийг албадан буцаав

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 хоногийн өмнө

БНХАУ-ын иргэн Бао Веншаныг Гадаадын иргэн харьяатын газрын ажилтнууд, цагдаагийнхан хамтран баривчилж, энэ сарын 16-нд албадан нутаг буцаалаа. Ингэхдээ түүнийг Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Монгол Улсад дахин орж ирэхгүй байхаар шийдвэрлэж, өмнөд хөршийн хууль сахиулах байгууллагынханд хүлээлгэн өгчээ.

Тэрбээр нутагтаа эрүүгийн нэг бус хэрэгт холбогдон удаа дараа ял шийтгүүлж байсан бөгөөд дахин гэмт хэрэг үйлдчихээд манай улс руу зугтан орж ирсэн гэнэ. Эх сурвалжуудын мэдээлснээр Бао Веншан буюу “73” гэх хочоор нь Монголд амьдардаг цагаач хятадууд, өмнөд хөршийн иргэдтэй хамтарч бизнес эрхэлдэг зарим монгол иргэн мэддэг энэ эр БНХАУ-даа авлигын болон галт зэвсэг ашиглан танхайрсан хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан нэгэн аж.

Тэрбээр Монгол Улсад ирээд оршин суух бичиг баримт, хөрөнгө оруулалтын бичиг зэргийг хэн нэгэн монгол хүний оролцоотойгоор хуурамчаар үйлдэн ГИХГ-т өгч, оршин суух зөвшөөрөл авсан. Үйл ажиллагаа огт явуулдаггүй аж ахуйн нэгжийн нэрээр хөрөнгө оруулагч гэж бүртгүүлсэн, тодорхой нэг оршин суух хаягтаа амьдардаггүй зэрэг визийн зөрчил удаа дараа гаргаж байсан гэв. Гэвч монголчууд нэг бус удаа холбогдох байгууллагын шалгалтаас “бултуулж”, Монголоос албадан гаргах ажиллагаанд саад учруулж байжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.