СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-20

Сүхбаатар аймагт 1000 боодол өвс шатжээ

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 хоногийн өмнө

"Бичигт боомт"-д 1000 боодол өвс шатаж байсныг Сүхбаатар аймгийн онцгой байдлын алба хаагчид унтраажээ.

Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн "Бичигт боомт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хураалттай 1000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг онцгой байдлын алба 11.18-ны өдрийн 16:15 цагт хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг ажиллан унтраажээ.

Иймд иргэд та бүхнийг гашиг осол болон галын аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.