СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-20

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд хамтын ажиллагаа чухал

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит V хуралдаан Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатар танхимд зохион байгуулагдлаа.

Ээлжит хуралдааныг ССАЖЗ-ын сайд Ч.Номин нээж, Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарлаж, “Go Mongolia” уриан дор аялал жуулчлалын салбарыг эрчимжүүлэх тогтоол, “Go Mongolia", "Go Mongolia.Always.Moving" түлхүүр үгийг үндэсний хэмжээнд ашиглах, агаарын болон авто замын боомтууд дээр гадаад жуулчдыг угтах орчныг сайжруулах, цахим сурталчилгаа явуулах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлуудыг эхлүүлээд байгаа талаараа хуралдаанд оролцогчдод мэдээлэв.

Үүний дараагаар “Бостон Консалтинг Групп” зөвлөх үйлчилгээний хүрээнд Монгол Улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө “Бостон Консалтинг Групп”-ын партнер Яана Тапалова, Нэг сая жуулчин хүлээн авах төлөвлөгөөний танилцуулгыг Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ажлын албаны дэд дарга Ц.Түвшинжаргал, Аялал жуулчлалын кластер бүсчлэл, Хил дамнасан аялал жуулчлалын цикл коридор тодорхойлох асуудлаар ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газар зүйн салбарын дарга М.Алтанбагана нар танилцууллаа.

Мөн хурлын үеэр ирэх онд Монгол Улсад зохиогдох соёл, аялал жуулчлалын арга хэмжээний нэгдсэн хуанлигийн танилцуулга, аялал жуулчлалын кластер бүсчлэлийн төлөвлөгөө зэрэг мэдээллийг хуралдаанд оролцогчдод өгч, санал солилцлоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.