СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-20

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсан эсэх нь өнөөдөр тодорхой болно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Гэвч энэхүү мэдээлэл нь албан ёсоор баталгаажаагүй бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсвийн хуульд хориг тавьсан эсэх нь одоогоор тодорхой бус байна. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын 2025 оны төсвийн талаар өнөөдөр 11.00 цагт мэдээлэл өгөхөөр болжээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн тухай 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж баталсан.

Тодруулбал, Монгол Улсын 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлого 23 их наяд 140 тэрбум 589.3 сая төгрөг, төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 26 их наяд, 485 тэрбум, 278  сая төгрөг байхаар баталлаа. Мөн  Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2025 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 3 их наяд 932 тэрбум 432.9 сая төгрөгөөр санхүүжүүлэх, Засгийн газрын гаргах өрийн баталгааны дээд хэмжээг 2025 оны төсвийн жилд 3.5 их наяд төгрөг байхаар  баталсан.

Харин урсгал зардлыг бууруулах УИХ-ын гишүүдийн шаардлагын хүрээнд төсвийг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан тодотгох УИХ-ын тогтоолыг хамт баталсан юм.

УИХ төсвийн төслүүдийг ёсчилж, Ерөнхийлөгчийн Тамгын газарт энэ долоо хоногт хүргүүлээд байсан юм. Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Гэвч энэхүү мэдээлэл нь албан ёсоор баталгаажаагүй бөгөөд

Энэ талаар

Хуулийн дагуу Ерөнхийлөгч ажлын тав хоногийн дотор хориг тавих эсэх шийдвэр гаргах бөгөөд энэ хугацаа энэ сарын 22-нд дуусгавар болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.