СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-19

Д.Энхтүвшин: Өндөр төсвийг танах сүүлийн боломж Ерөнхийлөгчийн гарт байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин төсвийн хуулийг эсэргүүцэж, шүгэл үлээгээд байгаа билээ.

Тэрээр “МАН төсвийн зарлагыг ДНБ-ий 25 хувь хүртэл буулгана гэж заасан. АН 20 хувиар буулгах, ХҮН төсвийг буулгах бодлого явуулна гэж амласан. Ялангуяа МАН-ын хувьд төрийг жижиг болгох, хувийн хэвшлийг дэмжих итгэл үнэмшил дээр нь үндэслэж, сонгууль нэр дэвших саналыг хүлээж авсан. Гэтэл анхны жилийн төсөв нь 2023 оны төсөвтэй харьцуулахад 60 хувь нэмэгдэж байна. Энэ бол бүлэг залилангийн нэг хэсэг юм шиг харагдаж байна” хэмээн шүүмжилж буй юм.

Тэгвэл, 2025 оны төсвийн хуулийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хүргүүлсэнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин дараах байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: 

-2025 оны төсвийн хууль арваннэгдүгээр сарын 8-нд батлагдсанаас хойш нэлээд хугацаа өнгөрч, өнөөдөр Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Жирийн иргэд, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүндрэл, үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан үзэж төрийн тэргүүн маань нааштай шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. 

Жич: Төсөвтэй хамт баталсан УИХ-ын тогтоолд тусгасан Төсвийн тухай хуулийн 34.1-д заасан 5 зүйл нь төсөвт тодотгол хийх үндэслэл болж чадахгүй байгаа. Одоо л ард түмэн хүчээ нэгтгэх цаг шүү гэжээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
1 сарын өмнө
116.206.83.106

Мундаг залууд амжилт хүчтэй байгаарөй ард түмэн хамтдаа шүү бүү шантраарай арөй дэндэж байна аливаа юманд хэмжээ байдагдаа

С.нансалмаа
1 сарын өмнө
116.206.83.106

Мундаг. Залууд. Амжилт. Хүсье Бүгд. Нэгдэх ёстой. . Монголчууд. Минь.. .дэмжиж. байна.....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.