СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-19

🔴LIVE: Д.Цогтбаатар: Гишүүд ажлаа сайн хийж, батлуулсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт өнөөдөр Шангрила зочид буудалд боллоо.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар:

-Парламентын засаглалтай оронд УИХ нь баталсан хуулийнхаа хэрэгжилтдээ хяналт тавих заяамал эрхтэй. Тусгайлсан хууль гараагүй ч байнга хянах эрх нь бий. Тиймээс хариуцлага алдсан хүмүүст хариуцлага тооцоод, Засгийн газрыг хөдөлгөх бол хөдөлгөөд явдаг. Ийм эрх нь угаасаа байгаа.

Гэхдээ тэр заяамал эрхийг нь тодотгож өгөхгүй бол зөвхөн Засгийн газрын эрхийн тэмцэл болоод хувирчихаж байгаа юм. Тэгэхээр тусгайлсан УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг баталж өгч байж энэ чиглэл рүү ажлуулж байна шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн хэрэгжилт хэр байна гэдэг чухал байгаа юм. УИХ-ын хуулийн хэрэгжилт эцсийн мөчид иргэдийн амьдралд л зөвөөр хүрч байх хэрэгтэй. Гишүүд ажлаа сайн хийж, батлуулсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавьдаг байх ёстой. 

Жишээлбэл, миний хамгийн их ярьдаг зүйл бол “Төрийн өмчийн аж ахуй нэгжүүд хэтэрхий их болчихлоо. Хувийн аж ахуй нэгжүүдээ дэмжиж ажиллах ёстой. Яагаад гэвэл Үндсэн хууль чинь ийм шүү” гэдгийг сануулж ирсэн гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.