СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-19

🔴LIVE: Үндсэн хуулийн 100 жилийн ойн хүрээнд “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт боллоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт өнөөдөр Шангрила зочид буудалд боллоо. Чуулга уулзалтыг нээж, Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан. Уг хуульд дэлхийн улс орнуудад хэрэгждэг сайн туршлага бүхий зарим зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Байнгын хорооддоо төвлөрсөн, хяналт шалгалтыг төлөвшүүлэх зорилгоор, гишүүний саналыг хүлээн авч хэлэлцсэний үндсэн дээр тухайн Байнгын хороо хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргадаг болсон. Улсын Их Хурлаас хийсэн хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаврын үнэлгээний тайланг холбогдох Байнгын хороо хүлээн авснаас хойш нэг сарын дотор хэлэлцэн, шаардлагатай гэж үзвэл нэгдсэн хуралдаанд оруулах буюу заавал хэлэлцдэг зохицуулалттай болсон.

Түүнчлэн Жишээ нь цөөнхийн бүлэг төсвийн хяналтын сонсголыг санаачлах, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос явуулсан хяналтын сонсголын тайлан, түүнд өгсөн санал дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд шууд танилцуулах гэх мэт шинэ боломжууд бий болсон. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд системтэй хяналтыг хэрэгжүүлэх нөхцөл бүрэн, хангалттай бүрдсэн” гэлээ.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-УИХ олон тооны хууль баталж байгаа ч тэдгээр хууль хэрэгжиж байна уу гэдэгт хяналт тавихгүй байна. Сонголттойгоор хэрэгжээд байна. УИХ-ын батлуулж буй хуулиуд нь төрийн бүтцийг данхайлгасан, эрх мэдлийг нь нэмэгдүүлсэн шинжтэй байна. Өмнөх парламент Нийгмийн даатгалын багц хууль, Боловсролын багц хуулийг тус тус баталсан. Гэтэл холбогдох журмыг өнөөг хүртэл батлаагүй байна. Эсвэл тухайн гэсэн шүүмжлэл нийгэмд гарсаар байна. Тиймээс УИХ баталж буй хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг байя. Мөн иргэд, олон нийтээс судалгаа авч, хяналт тавьдаг байя гэсэн чиглэлтэй ажиллаж байгаа гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.