СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-11-19

Б.Болормаа: Солонгосын Вонжин гоо сайхны эмнэлэгт олны танил хүмүүсийн рекламд итгэж, 20 гаруй сая төгрөгөөр хагалгаанд орж, сэтгэл санаа, гоо сайхнаараа хохирсон

Нийтэлсэн
1 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 хоногийн өмнө

Охид, бүсгүйчүүдийн дунд пластик мэс засал дэлгэрээд байгаа энэ цаг үед БНСУ-ын Вонжин гоо сайхны эмнэлэгт арьс татуулах хагалгаанд орсон иргэн Б.Болормаа манай редакцад хандлаа. Тэрбээр олны танил хүмүүсийн үнэгүй модель хийж, үйлчилгээ авч сурталчилсан газар бүр сайн байдаггүй гэдгийг биеэр мэдэрсэн тул сэрэмжлүүлэг болгох үүднээс өөрийнхөө түүхийг хуваалцав. 

Ярилцлага үзэх

Иргэн Б.Болормаа: 

-2023 оны аравдугаар сарын 5-ны өдөр БНСУ-ын Вонжин гоо сайхны эмнэлэгт гоо сайхны хагалгаанд орсон. Хагалгаанд ороод сэтгэл ханамж маш дундуур, мөн хохиролтой байна гэж үзэж байгаа учраас хэвлэлд хандах болсон. Мөн охид бүсгүйчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс олны танил хүмүүсийн сайн гэсэн болгонд итгэх хэрэггүй. Би өөрөө ч энэ эмнэлгийг олны танил хүмүүс үйлчлүүлж сэтгэгдлээ хэлсэн зараас харж сонгосон.

Би 40 нас гарсан. Нүүр царайндаа будаг хүргэж чаддаггүй учир олон жил бодсоны үндсэн дээр арьсаа татуулах шийдвэр гаргасан. Эмэгтэй хүн бүр гоо сайхандаа анхаарал хандуулдаг учир миний шийдвэрийг буруутгах аргаггүй байх. Мөн цар тахлаас болж 20кг жин нэмж арьс сунасан учир уг шийдвэрээ гаргасан. 

Вонжин гоо сайхны эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч нүүрний өөх соруулах, булчин чангалах, арьс татах мэс ажилбар санал болгосон. Хагалгааны өдөр мэс ажилбарт орохын өмнө эмч огт уулзаагүй. Нүүрэнд маань plastic surgery markup огт хийгээгүй. Эмчтэйгээ 14 хоногийн өмнө уулзсан учир өмнө нь дахиж уулзаад хаана юу хийх, нүүрний аль хэсэгт ямар ажилбар хийгдэх зэргээр ярилцах зүйлгүй шууд л эмнэлгийн орон дээр гаргасан. 

Гэтэл орчуулагч охин эмч дээр очоод "Менежер өөхнөөс нь жоохон аваад өгчхөөрэй гэнэ" гэж гуйж байгаа аястай хэлсэн. Би эмнэлгийн нарийн хэллэг мэдэхгүй ч солонгос хэлээр ярьдаг. Тэр үед л хар төрсөн. Учир нь би мөнгөө бүтэн төлөөд үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгч.

Хагалгаанаас сэрэхэд өргөс ороод авсан шинжгүй ямар ч өвдөлт байгаагүй. Би өмнө нь таргалсан тухайгаа дурдсан. Өмнө нь өөх соруулах хагалгаанд орж байсан, нимгэн цагаан арьстай тул бүтэн хөхрөлт өгч байсан. Гэтэл ямар ч өвдөлт, хөхрөлт байгаагүй. Хагалгааны оёдол бол байсан.

Би захирал эмчтэй уулзах санал тавьсан ч хүлээж аваагүй. Бүтэн нэг жилийн хугацаанд огт уулзуулаагүй. Хохирол барагдуулна гэсэн ч дуудлагыг маань авдаггүй.

Хагалгааны дараах өөрчлөлтөөс дурдвал духны хэсэгт энэ тэнд хуруугаараа дарахаар хонхойж ордог. Нүүрний хэсэг газрын үрчлээ, унжсан арьс яг хэвээрээ, ерөнхийдөө би хагалгаанд орохоосоо өмнөх царай төрхөө мэднэ шүү дээ. Гэтэл би 10 сая вон бүтэн төлсөн. Картаар таталт хийгээгүй.

Монголчуудыг авчирч орчуулга хийдэг орчуулагч эмэгтэйчүүд байдаг. Гэтэл тэдний харилцаа хандлага үнэхээр асуудалтай санагдсан.

Монголын олны танил хүмүүс үнэгүй модель хийж, үйлчилгээ авч сурталчилсан газар бүр сайн байдаггүй юм байна. Харилцаа хандлагын хувьд ч өөр ханддаг гэдгийг охид, бүсгүйчүүдэд мэдэж сэрэмжлээсэй гэж хүсмээр байна.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Erka
1 хоногийн өмнө
116.206.83.106

Ер нь гоо сайхны мэс засал гэдэг бол хүсээд бр зүйл биш штэй хаыран сайхөн эрүүл бие гоо сайхнаа өарөө мөнгөөр үгүй хийж дээ кк өөрийнх нь сонголт биз дээ хэнд гомдох уу

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.