СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-19

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд манай бүлгийн хуралд оролцсон. Хаалттай нууц зүйлс яригдаагүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Ардчилсан намын бүлгийн хуралдаанд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, Тавантолгой Гашуунсухайт-Ганц мод төмөр замын хил холболтын асуудлаар мэдээлэл өгчээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Тавантолгой Гашуунсухайт Ганц мод төмөр замын хил холболтын асуудлыг Ц.Туваан сайд ахлаад, ерөнхий сайд мөн байр сууриа илэрхийлж мэдээлэл өгсөн. Тавантолгой Гашуунсухайт-Ганц мод төмөр замын хил холболтын асуудлын талаар хэлэлцсэн. Энэ бол маш чухал асуудал. Чухал гэдэг нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн эхэнд яригдаж байгаа. Энэ нь мэдээж манай улсын эдийн засагт эерэг нөлөөтэй.

Монгол улс уул уурхайн орон болчихсон энэ дотроо нүүрсний орон болсон. Нүүрс дотроо нүүрс гаргадаг болсон ганц боомтын асуудлыг ярилцсан. Ажлын ахлагч, ерөнхий сайд нар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн.

Их хурлын гишүүдэд энэ асуудлын талаарх хэлэлцүүлгийг танилцуулж байгаа нь зөв зүйтэй л гэж үзэж байна. Үндсэндээ энэ асуудал бол дөрвөн их хурал буюу 16 жилийн турш шийдэгдээгүй асуудал. Үүний талаарх асуудлын үйл явцын мэдээллийг олон нийт болон гишүүдэд танилцуулагдсан гэж ойлгож байгаа. Хаалттай нууц гэх ямар ч асуудал яригдаагүй. 

УИХ-ын Дэгийн тухай хуулиар гишүүд чуулган дээр мэдээлэл хийх хязгаарлагдсан учир АН-ын бүлгийн мэдээлэл дээр гишүүд мэдээллээ хийх хүсэлт гарсан. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.