СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-19

Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн IX хуралдаан болов

Нийтэлсэн
2 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
2 хоногийн өмнө

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд 2011 онд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн есдүгээр хуралдааныг 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотноо зохион байгууллаа.

Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 9 дүгээр хуралдааныг Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Холбооны Эдийн засаг, уур амьсгал хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Удо Филипп нар тэргүүлэн оролцлоо.

Ажлын хэсгийн хуралдаанд Монгол-Германы Эдийн засгийн хорооны 10 дугаар хуралдааны үр дүнг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Германы хэсгийн дарга, “WPD” компанийн гүйцэтгэх захирал Х.K. Брумберг нар танилцуулж, аж ахуйн нэгжүүдийг төлөөлөн санал, хүсэлтүүдийг уламжилсан юм.

Уул уурхай, ашигт малтмал, сэргээгдэх эрчим хүч болон тээвэр, логистик гэсэн 3 чиглэлийн хүрээнд зохиогдсон Эдийн засгийн хорооны 10 дугаар хуралдааны үр дүнд Ашигт малтмал, аж үйлдвэрийн салбарт хоёр орны аж ахуйн нэгж, байгууллагуудын хамтарсан судалгаа, хайгуул хийх, олборлох, баяжуулан боловсруулах төсөл хэрэгжүүлэх боломжтой талаар онцоллоо.

Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас зарласан 14 мега төслийн хүрээнд хэрэгжүүлэх зэс боловсруулах цогцолбор, ган боловсруулах цогцолбор болон нүүрс хими, кокс-химийн цогцолборын төслүүдийг хэрэгжүүлэхэд байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэхэд Герман компаниудыг оролцуулж, хамтран ажиллах талаар дурдсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.