Нийслэлийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд цохиж буй бичлэг цахим орчинд цацагдаад буй. Энэ талаар ЦЕГ-аас тодрууллаа.
"Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна" гэх дуудлага мэдээлэл энэ оны 11 дүгээр сарын 18-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
за юун аймаар юм бэ. ингээд камертай байсан нь яамай. хүүхдийг жорлонд оруулж зоддог юм байна лээ. жорлонд камер байхгүй ш дээ