Шадар сайд С.Амарсайхан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзжээ.
Шадар сайд С.Амарсайхан Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд оруулах шинэчилсэн найруулах төсөлтэй холбогдуулан УИХ-ын даргын 84 дүгээр тогтоолоор байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзав.
Энэхүү уулзалтаар Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүдэд танилцуулж, нэгдсэн ойлголтод хүрэх, хуулийн шинэчилсэн найруулгад оруулах санал, дүгнэлтийг авч төсөлд тусгах юм.
Учир нь Монгол Улсын бодлогын олон баримт бичигт стандартчилал, тохирлын үнэлгээний талаар тусгагдсанаас гадна тэдгээр баримт бичгийн уялдаа холбоо, хууль эрх зүйн орчны зохицуулалтыг хангах учиртай.
Мөн Стандарт, хэмжил зүйн газрын эрх, үүрэг, чиглэлийг илүү тодорхой болгох бодит шаардлага нийгэмд байна. Нөгөөтээгүүр стандарт төрийн бодлогоос гадуур явж ирсэн. Тиймээс Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэж Шадар сайд С.Амарсайхан хэлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.