Монгол Улсад эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Бао В гэгчийг Гадаадын иргэн, харьяатын газар, Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид баривчлан 11 дүгээр сарын 16-ны өдөр албадан гаргажээ.
Улмаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монгол Улсад дахин ирэх эрхийг хязгаарласан байна. Тэрээр нутагтаа эрүүгийн гэмт хэргийн учир удаа дараа ял шийтгэгдэж байсан этгээд бөгөөд дахин гэмт хэрэг үйлдэн Монгол Улс руу оргон зугтаж, хуурамч бичиг үйлдэн оршин суух зөвшөөрөл авсан байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.