СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-19

Х.Нямбаатар: УИХ-ын гишүүн олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж байна. Хуулиа унш

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг тэнэг залхуу хүний л шийдвэр гэх шүүмжлэлийг хотын даргад хэлсэн бол Х.Нямбаатар түүнд "Хуулиа унш" гэх зөвлөгөөг өгөв. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу өөрийн цахим хуудастаа "Хүн нь байхгүй бол асуудал байхгүй гэдэг шиг шинээр машин оруулахаа больчихвол түгжрэхгүй юм байна гэдэг тэнэг залхуу, эсвэл авлига ашиг сонирхлын зөрчилтэй хүний л бодол шийдвэр. Түгжрэлээс бүр салчихсан том хот гэж байхгүй" гэх байр суурийг илэрхийлсэн. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар түүнийг "УИХ-ын гишүүн энэ сэдвээр олон нийтэд мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тарааж, попорч байгаад харамсаж байна. Хуулиа унш" гэж шүүмжлэв. 

Хотын дарга Х.Нямбаатар: 

-Машин импортлохыг хориглосон, эсвэл өмчлөх эрхэнд халдсан, хязгаарласан ямар нэгэн хууль дүрэм, журам Монгол Улсад байхгүй. Шинээр машин худалдаж авах, өөрийн эзэмшлийн дугаарыг хадгалах, шилжүүлэх бүрэн боломжтой зохицуулалт хийсэн.

Бээжин, Шанхай, Сингапур гэх мэт томоохон хотууд тухайн хотод зорчих нийт авто машины квот тогтоодог болоод 30 жил болж байна. Улаанбаатар хот 80 мянган машины багтаамжтай байхаар анх төлөвлөгдсөн хэдий ч өнөөдөр 800 мянган машинтай болсон.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.