СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-19

Д.Амарбаясгалан: Миний гэр бүл, хамаарал бүхий этгээдүүдийн хэн нь ч Тавантолгойн ордод мкв лиценз эзэмшдэггүй

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Нэр бүхий мэдээллийн хэрэгсэлд "Тавантолгойн бүлэг ордыг ЭТТ ХК-иас гадна Д.Амарбаясгалан эзэмшдэг" гэх утгатай мэдээлэл цацагдсан. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Намайг Тавантолгойн бүлэг орд эзэмшдэг гэж гүтгэсэн намайг гүтгэсэн бүлэг хүмүүс залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна" гэж өөрийн цахим хуудастаа нийтэлжээ.

Тэрэээр, Сүүлийн үед дарга, сайд болж чадаагүй, улс төрөөс хөндийрч байгаа зэрэг “ашиг сонирхол” нь биелээгүй хэсэг бүлэг, зарим улс төрчийн явуулж буй гүжир гүтгэлэг хэрээс хэтэрч, улмаар зарим сайт, хэвлэл мэдээллийн байгууллага уг гүтгэлгийг нягталж шалгахгүйгээр мэдээлэл болгон явуулж байна.

Нэр бүхий зарим сайт нь удаа дараа худал мэдээлэл нийтэлж байгаадаа нэн даруй залруулга хийж, уучлалт гуйхыг шаардаж байна.

Мөн тус худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж, санаатайгаар олон нийтийг төөрөгдүүлж байгаа бүлэг хүмүүсийг мөн залруулга хийж, уучлалт гуйгаагүй тохиолдолд холбогдох хуулийн байгууллагад хандах болно гэжээ.

Жич: .

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.