Монголын ТОП уул уурхайн компани Саусгоби сэндс -Southgobi Sands LLC нь дөрөв дэх удаагаа ТОП 100 ААН-ийн 11-р байрт шалгарч МУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулагч гэдгээ дахин баталлаа.
Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн Хөрөнгийн Бирж (HKEX: 1878) болон TSX Венчур Бирж (TSX-V: SGQ) дээр давхар бүртгэлтэй “Саусгоби Ресурс Лимитед” компанийн охин компани юм.
Компани нь Монгол-Хятадын хилээс хойд зүгт 46 км зайд байрладаг Өмнөговь аймгийн Овоот толгой уурхайд нүүрсний олборлолт хийж Хятадын зах зээлд нийлүүлдэг МУ-ын нүүрс олборлодог 5 том компаниудын нэг юм.
ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, шинээр бий болгосон ажлын байр зэргийг Сангийн яам, Гаалийн Ерөнхий Газар, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Үндэсний Статистикийн Хорооны албан ёсны мэдээ тайлан, тоон үзүүлэлтэд үндэслэн гаргадаг жагсаалтын дагуу ийнхүү ТОП 11-т шалгарчээ.
“Байгалийн нөөцийг ашиглан эд баялаг, хөгжил цэцэглэлт, тогтвортой ажлын байрыг бий болгоно” гэсэн эрхэм зорилготой тус аж ахуйн нэгж нь 2024 оны 4-р улирлын байдлаар нийт 640 гаруй ажилтнуудыг тогтвортой ажлын байраар хангаж байгаагаас 98 хувийг Монгол залуучууд эзэлж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.