Өнөөдөр /2024.11.19/ нийслэл хот орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -17…-19 градус, бусад хэсгээр -9…-11 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө -17…-19 градус, өдөртөө -1...-3 градус хүйтэн байна.
Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.
Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27...-32 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн, өдөртөө Монгол-Алтай, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -10...-15 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.
11-р сарын 20-24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20, 21-нд нутгийн зүүн хэсгээр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23-нд нутгийн баруун хагаст секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -24...-29 градус, өдөртөө -10...-15 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -2…-7 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -11…-16 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.