Онцгой байдлын албаны ахлагч бие бүрэлдэхүүнтэй уулзан цаашид авч хэрэгжүүлэх бодлого стратегийг танилцуулж, үүрэг чиглэл өглөө.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улсад нийт 17мянга гаруй аюулт үзэгдэл, осол тохиолдсон. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол 60 гаруй хувиар нэмэгдсэн. Хэдийгээр байгаль, цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдсэн ч гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааг нийгэмд эрчимтэй явуулснаас гадна урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд дараах бодит өөрчлөлтүүд гараад байна.
Тодруулбал:
Тиймээс цаашид усны осол, объектын гал түймэр, төрөл бүрийн осол зэрэг хүний санамсар болгоомжгүйгээс үүдэн гарч байгаа эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэдийн хандлагыг өөрчлөх чиглэлд сайтар анхаарч ажиллах шаардлагатай.
Түүнчлэн бид аюул осол руу тэргүүн эгнээнд орж, авран хамгаалах үйл ажиллагаа хэрэгжүүлдэг албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах ёстой. Энэ үүднээс өнгөрсөн хугацаанд Онцгой байдлын салбарын албан хаагчдын цалин хөлсийг Засгийн газрын 3 удаагийн тогтоол, Монгол Улсын Шадар сайдын 3 удаагийн тушаалаар шат дараатай өсгөсөн.
Үүний үр дүнд:
Үүнээс гадна алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын асуудалд эрс шинэчлэл-реформ хийх шаардлагатай байна. Аврагч, гал сөнөөгчдийн тусгай зориулалтын хувцас хэрэгслийг нэмэгдүүлэхэд 188.6 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо байгаа бөгөөд энэ онд 25 тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийсэн. Ирэх жилүүдэд ч улсын төсөв, гадаадын зээл тусламж, төсөл, хөтөлбөрийг энэ чиглэлээр түлхүү хэрэгжүүлэх бодлого баримтална.
Онцгой байдлын албыг олон улсын жишигт хүргэхийн тулд бид стандартын шинэ тогтолцоог мөрдөж хэвшүүлэх нь чухал. Иймд “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” баримт бичгийг найман багц зорилтын хүрээнд 2025-2030 он хүртэл хэрэгжүүлэхээр баталсан. Онцгой байдлын салбарын бүх шатны албан хаагчид үйл ажиллагаагаа энэхүү стратегитай уялдуулж хэрэгжүүлэхийг үүрэг болгож, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй зарим удирдах албан тушаалтанд хариуцлага тооцлоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.