УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурлаар “Гашуунсухайт-Ганцмод” боомтын төмөр замын хилийн холболтын бүтээн байгуулалтын явцын талаарх мэдээллийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга дээрх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулга:
-Тавантолгойгоос Сайншанд, Алтанширээгээр дайрах хөндлөн төмөр зам нь Монголын нутгаар дамжиж явж байгаа. Харин Тавантолгойгоос Гашуунсухайт-Бугат–Жинин-Шилийн гол-Улиастай- Тяньжин гээд дандаа Хятадын нутгаар нэмүү өртөг шингэж байгаа юм. Уг нь Зам тээврийн сайд болон Л.Гантөмөр сайд байж, ойлголт авсан бол зүгээр байлаа. Хөндлөн төмөр зам баруун тийшээ Говь-Алтайн нутгаар яваад ОХУ-ын нутагтай холбогдоно. Энэ судалгааг би Засгийн газрын хуралдаанд оруулж, Ерөнхий сайдад тавхан минут танилцуулчихмаар байгаа юм.
Би сая Ц.Туваан сайдад хоёр хуудас материал өглөө. Хүссэн, хүсээгүй Хятад, Австрали хоёр асуудал үүснэ. Тэгэхээр юу болох вэ гэхээр Австралиас нийлүүлдэг коксжсон нүүрс Хятадад хомстол үүснэ. Тэр үед бид энэ өөрсдийн нутгийн боомтуудаар дамжуулж, нүүрс Хятад руу нийлүүлнэ. Энэ алсын харааг хараасай.
Мөн гурван том асуудал чуулганаар орох юм шиг байна. Нэгдүгээрт, царигийн тухай асуудал өнөөдрөөс хойш ингээд зогсож байна. Дахиж битгий яриач ээ, одоо ойлголцлоо. Хоёрдугаарт, Тавантолгойгоос Хятадууд хувь эзэмшихгүй. Хятадууд 100 хувь эзэмших гэж орж ирсэн. Сүүлдээ 51 хувь болсон, 49 хувь эзэмшье гэж үзсэн. Одоо ямар нэгэн эзэмшил байхгүй. Сүүлийн 10 жил Тавантолгойгоо авч үлдэх гэсэн тэмцэл өрнөсөн шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шаанийз.тийм асуудал байсан бол ард түмэнд хэлэхэд л болох байсан.танк манк ярьж ярьчихаад муу хулгайч чинь
Муухай хүн
Ene hyn uls orond maani munch heregtei hyn dee hulgaich nar unenees aigaad ene hynees munch ih aij bgaa daa
zailaa muu troll
Buur neg zandalchin turhtei, hooloi mooloi ni hurtel shiidtsen huligan shvv ene
ТТ-ГС ТЗ-ын нарийн царигийн УИХ-ын тогтоолыг хүчингүй болгуулж өргөн болгож УИХ-аар шийдүүлж МУ-ыг ганц эгнэгт хорлосон хорчин хулгайч, төмөр замыг олон жил хулгай хийх хэрэгслээ болгож гацаасан хогийн хулгайч бол энэ хог доо. оДОО НАРИЙН ЦАРИГ ХЭЗЭЭ Ч ЯРИГДАХГҮЙ, ЯРИХАА БОЛЬ ГЭНЭЭ. удаанжарга, баясгалан энэ 3 говийн ТЗ-уудыг хулгай хийх гэж л маш нууц 10 гэрээгээр бариулсан. хэдэн зуун тэрбумын хулгай хийсэн. ТТ-ГС, ТТ-ЗБ ТЗ-ууд тээх ачаагүй шахам ямарч хэрэгцээгүй, ямарч үр ашиггүй тз-УУД. ЭДГЭЭРИЙН ЭЗЭН НЬ ЭНЭ ХОГ Ш ДЭЭ6