СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-11-18

🔴LIVE: Ж.Золжаргал: Гадаадын нэг хөрөнгө оруулалтын гэрээнд тааруулж хуулиа өөрчилдөг байж болохгүй

Нийтэлсэн
3 хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
3 хоногийн өмнө

УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас цөмийн энергийн хуультай холбоотой зарим асуудалд байр суурийг нь сонсов. 

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:

-Монгол Улсад гадаадын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Хамгийн ихээр сонирхол нь татаж байгаа зүйлс бол газрын ховор элемент, уран байна. Уран нь эрчим хүчний цэвэр эх үүсвэр, томоохон улсын стратегийн бүтээгдэхүүн. Тэр ч утгаараа гадаадын хөрөнгө оруулагчид орж ирж, бид түүнийх нь хүрээнд эрх зүйн орчноо сайжруулах гэж байгаа нь зүйн хэрэг. Гэхдээ. Францын талаас нөөцийн төлбөртэй холбоотойгоор тохиргоонууд хэрэгтэй байна гэсэн. Ингээд хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Гэхдээ

Монголчууд олборлолт явуулсны төлөө нөөцийн төлбөрийг авна. Тэр нь тухайн компани ашигтай ажилсан үгүйгээс үл хамаардаг. Энэ нь таван хувь. Үүн дээр нэмээд төр эзэмших хувь болох 34 хувиасаа татгалзаад, алдагдалтай ч бай ашигтай ч бай нөөцийн төлбөрөө дахин 5 хувь нэмнэ гээд нийтдээ 10 болно. Мөн ураны үнийн хэлбэлзлээс хамаараад өсөн нэмэгдэх АМНАТ буюу 0-9 хувь авна. Эдгээрийн одоогийн үнэтэй харьцуулахад 14, 15 хувийн нөөцийн төлбөр болж байна. Үүнийг боломжийн хэмжээ гэж үзэж байна. Хэлэлцээртээ илүү сайн анхаарах хэрэгтэй гэж бодож байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.