Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын аймаг, орон нутгийн удирдлага болон ахлагч бүрэлдэхүүнтэй уулзалт хийж, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болоод 2025 оны төсөв батлагдсантай холбогдуулан албанд хийгдэх үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ.
Мэдээллийн эхэнд 2021-2024 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын талаар болоод авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээний талаар танилцуулсан юм.
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй дэлхий дахинаа байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, тохиолдол давтамж, цар хүрээ, учруулах хохирол байнга өсөн нэмэгдэж байна. Энэ үзэгдэл манай Монгол оронд ч адил нөлөөлж байгаа юм.
Тухайлбал, цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн давтамж 60 хувиар өссөн бол Онцгой байдлын байгууллагаас гамшгаас хамгаалах ангиллын сургалт, сурталчилгаа, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн арга хэмжээг өмнөх онуудтай харьцуулахад 56 хувиар нэмэгдүүлснээр гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо буурсан.
Үүнд, усны осол 20 хувиар, ахуйн хүрээний гал түймэр 22.5 хувиар, ой, хээрийн түймэр 13 хувиар буурч, нийт гамшиг, үзэгдэл, ослын улмаас учирсан хохирол 45 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.